
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өчигдөр зарлалаа. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Тус хурдны зам нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл […]
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 23-нд хуралдаж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Хуулийн төслийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа. Тэрбээр, УИХ-аас 2024 оны 06 дугаар […]
Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтны тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал 21 аймаг, нийслэлийн 192.4 мянган малчин өрхөд өвөлжиж байна. Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос Увсын Хяргас, Малчин, Ховд, Завханы Нөмрөг, Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Хүдэрт 22-35 см, бусад нутагт 1-10 […]
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хууль зөрчсөн нийтийн албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна. Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд төрийн албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, […]
“Орон даяар гашуудал зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарлаа. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбатыг сүүлчийн замд нь үдэх өдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07:00 […]
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 22-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай төслийг хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Тус хэлэлцээр нь хоёр талд […]
АНУ-д амьдарч буй бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэдийг саатуулна, албадан гаргана гэсэн мэдээлэл гарч буйтай холбогдуулан Иллинойс мужийн цагаачид, дүрвэгсдийн эрхийг хамгаалах эвсэл (Illinois Coalition for Immigrant & Refugee rights, ICIRR)-ээс гаргасан мэдээллийг Иллинойс мужийн захирагчийн алба зэрэг байгууллагаас түгээж буйг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газраас монгол хэл рүү орчуулан хүргэж байна. […]
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 22-нд нийт 27 асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар макро эдийн засгийн нөхцөл байдал, хилийн боомтуудын нөхцөл байдал, бүтээн байгуулалтын ажлыг явцыг хэлэлцэж байна. Мөн 14 мега төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Гашуудлын үеийн дэгийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл […]
Монгол Улсын Засгийн газар Европын Сэргээн босголт, хөгжлийн банк хооронд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд ЕСБХБ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Юрген Ригтеринк нар гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж буй бөгөөд эрчим […]
Алслагдсан орон нутгийн хүүхэд багачуудын хөгжил боловсрол, хамгааллыг дэмжих зорилгоор БНХАУ-ын “ZTE” компани 300 ширхэг таблет, 400 ширхэг ухаалаг цагийг НҮБ-ын Хүүхдийн санд өнөөдөр хүлээлгэн өгчээ. НҮБ-ын Хүүхдийн сан нь Боловсролын яам болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Таблеттай багш” санаачилгыг өргөжүүлэхэд таблетийг, сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багийг дэмжих, өдөр бүр хол зам […]