
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 63 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 886 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас […]
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах 4-р багийн “Эх хар усны рашаан” /аймгийн төвөөс хойд зүгт 160-км, сумын төвөөс 75 км, Хатгал тосгоноос баруун хойд зүгт 60 км-т/ гэдэг газар “Санота” загварын суудлын автомашинтай Ренчинлхүмбэ сумын харьяалалтай 2 иргэн Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад өрхрүү ороод живсэн тухай дуудлагыг 2025.03.09-ний өдрийн 04:30 цагт хүлээн […]
Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг тусгай олимпын наадамд 100 орны 1500 тамирчин, 1000 багш дасгалжуулагч, 2000 сайн дурын ажилтан, 100 орчим залуу манлайлагчид, 500 хэвлэлийн мэдээллийн байгууллагын төлөөлөгчид болон 1300 гаруй хүндэт зочид урилгаар оролцож байна. Монгол Улсын баг тамирчдын тэмцээн 3 сарын 10-ны өдрөөс эхлэх бөгөөд энэ удаагийн наадамд 24 тамирчин уулын цана, гүйлтийн […]
МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор В.Гүндэгмаа дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйлийг нээсэн нь олон улсад баталгаажсан “Phytotaxa” шинжлэх ухааны сэтгүүлд албан ёсоор нийтлэгдэж олны хүртээл боллоо. Тэрбээр шинэ төрөл зүйлээ Санчирын гичгэнэ (Potentilla sanczirii) хэмээн нэрлэж дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн байна. Ургамлын шинэ төрөл зүйлийг нээн илрүүлэхэд нөр их хөдөлмөр, […]
Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд өнөөдөр нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ. Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан суманд гарсан 5 хээрийн түймрийг бүрэн унтраасан бол Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт суманд гарсан хээрийн гал түймэр, […]
E-Mongolia систем анх нэвтрэхдээ 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж эхэлж байсан бол өнөөдөр 88 байгууллагын 1264 төрлийн үйлчилгээтэй болж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, хурдан, хялбар байдлаар хүргэж байна. 2025 оны 1 дүгээр сарын байдлаар тус системд шинээр 20,015 хэрэглэгч бүртгүүлснээр нийт бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 1,971,369 болж өссөн байна. Үүнээс 780,431 иргэн буюу нийт хэрэглэгчийн 40% нь идэвхтэй ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авсан бөгөөд энэ […]
Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар Монгол Улсын Их Сургуулийн оноосон нэртэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ. Тодруулбал, Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Монголын Үндэсний их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Монгол Улсын Их Сургуулийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ. Улсын дээд шүүхийн тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд […]
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна. Иймд: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй […]
Увс аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т Сагил сумын төвөөс хойд зүгт 30 км-т Боршоо багийн “Боршоо гол” гэдэг газар иргэн Т-ийн эзэмшлийн суудлын автомашин нэгдүгээр сарын 26-ны өдөр голын мөс рүү цөмөрч оржээ. Энэ талаарх дуудлагыг 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах […]
Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлэхэд анхаарч буй. Энэ хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяртай уулзаж, нийслэл хотод болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд […]