
Нийтийн тээврийн бодлогын газраас буух хаалганы карт уншигч төхөөрөмжийн ээлжит үзлэг, засвар үйлчилгээг хийж дуусгалаа. Шинэчилсэн дамжин суух нөхцөлийн дагуу автобуснаас буух бүрдээ картаа уншуулах шаардлагатай тул карт уншигч төхөөрөмжийг унтраах, гэмтээх үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа. Мөн карт уншигч төхөөрөмж хэвийн биш тохиолдолд жолоочид мэдэгдэхийг Нийтийн тээврийн бодлогын газраас зөвлөлөө.
Азийн өвлийн 9 дэх удаагийн наадам эхлэхэд 7 хоног үлдлээ. Энэ удаагийн наадамд биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах 6 спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин хүч сорих юм. БНХАУ-ын Харбин хот Азийн өвлийн наадмыг 29 жилийн дараа 2 […]
Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан тохиолдолд хураамж авахгүй байх журам 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Тус журамд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар хүндэтгэх шалтгаантай иргэдээс хураамж авахгүй байх өөрчлөлт […]
2025 оны эхний байдлаар E-Mongolia системээр 88 байгууллагын 1264 үйлчилгээг авах боломжтой болсон. Цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн байгууллагууд E-Mongolia системд үйлчилгээ цахимжуулах ажлыг амжилттай зохион байгуулж байна. Цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хэнтий, Дорноговь, Хөвсгөл аймгууд цахимжсан төрийн үйлчилгээний тоогоороо тэргүүлж байна Тодруулбал: Хэнтий аймгийн иргэдийн 80###/span#< нь E-Mongolia системд бүртгэлтэй бөгөөд […]
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаар хурдан морины уралдаан зохион байгуулахтай холбоотой шийдвэрийг орон нутгийн удирдлага хариуцах шийдвэр гаргасан. Тодруулбал, 2019 оны Засгийн газрын 57 дугаар тогтоол гарч байсан. Энэ хугацааг Засгийн газраас бус аймаг, орон нутгаас тогтоохоор шийдвэрлэлээ хэмээн Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд танилцуулсан юм. Тэгвэл орон нутгийн удирдлагууд эхнээсээ […]
Улсын хэмжээнд төвлөрсөн тусламж үйлчилгээний гол ачааллыг үүрдэг “Хавдар судлалын үндэсний төв”-өөр 7 хоногт 3800-4000 иргэн үйлчлүүлж хавдрын тусламж үйлчилгээ авч байна. УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны баг эмнэлгүүдэд товлолд хугацаанд ажиллаж эхэллээ. Үүний хүрээнд өнөөдрөөс /2025.01.27/ эхлэн 3 хоног “Хавдар судлалын үндэсний төв”-д ажиллаж тус төвөөр үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, […]
Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтны тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал 21 аймаг, нийслэлийн 192.4 мянган малчин өрхөд өвөлжиж байна. Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос Увсын Хяргас, Малчин, Ховд, Завханы Нөмрөг, Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Хүдэрт 22-35 см, бусад нутагт 1-10 […]
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хууль зөрчсөн нийтийн албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна. Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд төрийн албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, […]
АНУ-д амьдарч буй бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэдийг саатуулна, албадан гаргана гэсэн мэдээлэл гарч буйтай холбогдуулан Иллинойс мужийн цагаачид, дүрвэгсдийн эрхийг хамгаалах эвсэл (Illinois Coalition for Immigrant & Refugee rights, ICIRR)-ээс гаргасан мэдээллийг Иллинойс мужийн захирагчийн алба зэрэг байгууллагаас түгээж буйг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газраас монгол хэл рүү орчуулан хүргэж байна. […]
Алслагдсан орон нутгийн хүүхэд багачуудын хөгжил боловсрол, хамгааллыг дэмжих зорилгоор БНХАУ-ын “ZTE” компани 300 ширхэг таблет, 400 ширхэг ухаалаг цагийг НҮБ-ын Хүүхдийн санд өнөөдөр хүлээлгэн өгчээ. НҮБ-ын Хүүхдийн сан нь Боловсролын яам болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Таблеттай багш” санаачилгыг өргөжүүлэхэд таблетийг, сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багийг дэмжих, өдөр бүр хол зам […]