
Бөөрөлжүүтийн ДЦС төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлсэнтэй холбоотойгоор чадлын дутагдлаас шалтгаалсан цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг өнгөрсөн 12 дугаар сарын 25-аас хойш хийгээгүй. Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “ДЦС 2” ТӨХК-аас 6 кВ-ын Цамхаг агаарын шугамд гэмтэл гарч тасарсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “ДЦС 2” ТӨХК-ийн баруун хойд […]
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж гаргадаг зудын эрсдэлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үнэлэхэд нийт нутгийн 40 гаруй хувьд их, 20 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 20 орчим хувьд эрсдэлгүй гарсан байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, […]
Анх удаа орон сууц худалдан авсан иргэн хувь хүний орлогын албан татварын хуулиар нийт үнийн дүнгийн 6 хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Мөн хүүхэд тань оюутан болж дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа бол сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтын хөнгөлөлт эдэлдэг билээ. Тэгвэл нэгдүгээр сарын 1-нээс эхлэн буцаан олголт авах хүсэлтийн […]
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй билээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар […]
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 372 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 237 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг […]
Катар улсын нийслэл Доха хотод хятад пүүл бильярд (Heyball)-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас Э.Тэмүүжин, Б.Нарантуяа, Б.Баттуяа, Э.Ариунцэцэг нар өрсөлдсөнөөс Э.Тэмүүжин алтан медаль хүртэж, Монгол Улсаас бильярдын спортын анхны Ази тивийн аварга төрлөө. Э.Тэмүүжин өмнө нь Америк пүүл бильярдын өсвөр үеийнхний ДАШТ-ээс хошой мөнгөн (2016, 2017 онд) […]
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд гарааш буулгаж, газрыг чөлөөлж байна. Тухайн чөлөөлсөн газар дээр иргэнд ээлтэй бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, нийслэлийн есөн дүүрэгт олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, Багануур дүүрэгт хоёр, Налайх дүүрэгт хоёр, […]
Гадаа хүйтэрч галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд 2-80 насны 25 иргэн угаартсан байх бөгөөд 12 нь бага насны хүүхэд байна. Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй байдаг. Иймд иргэд та бүхэн зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа […]