Шинэ мэдээ
-
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна
Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд холбосон. Тус батарей хуримтлуурын станц нь 2025 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сар гаруйн хугацаанд төвийн сиcтемд 7.566.000 киловатт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр […]
-
АТГ: 878 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 1 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 82 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 58 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 878 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас […]
-
Д.Амарбаясгалан: Банк, санхүүгийн салбарын шинэчлэл нь зээлийн хүүг бодитой түвшинд бууруулж, иргэний эрх ашгийг хамгаалахад чиглэх ёстой
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр томилогдсонтой холбогдуулан хүлээн авч уулзлаа. Олон нийтийн дунд зарласан нээлттэй сонгон шалгаруултын дүнд ил тод сонсголоор томилогдсон баг бүрэлдэхүүн нь нэн тэргүүнд ёс зүй, хариуцлагын зарчмыг чухалчлах ёстойг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгов. Тэрбээр, төв […]
-
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслөөр мэдээлэл сонсов
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.01.20/ хуралдаанаараа Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шалган судлах, холбогдох санал дүгнэлт, шийдвэрийн төсөл гаргах үүрэг бүхий Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Мэдээллийг тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Үндэсний аудитын газрын эрсдэлийн удирдлагын газрын захирал Д.Отгонбаяр, УИХ дахь Ардчилсан намын […]
-
Л.Оюун-Эрдэнэ: Олон жил гацсан ураны төслийн гэрээнд гарын үсэг зурж, Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сан Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас нартай өнөөдөр уулзлаа. Бүгд Найрамдах Франц Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг учир харилцан ашигтай хамтын […]
-
Дотоодын үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр 2025 оны нэгдүгээр сарын 16-нд Монгол Улсын хүнсний стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч “Гурил үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд”-ыг хэлэлцлээ. Уулзалтын эхэнд өнгөрсөн оны ургацын тайлан, дүн мэдээллийг нэгтгэх, гурилын үйлдвэрүүдийн авсан улаанбуудайн хэмжээ, улсын нөөцөд байгаа буудайн тоо хэмжээтэй уялдуулан энэ онд үйлдвэрлэх гурилын хэмжээг тогтоох […]
-
Боксын УАШТ хагас шигшээ тулаанаар үргэлжилж байна
Спортын төв ордны А зааланд XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд 37 багийн нийт 173 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн долоон жинд тулалдаж байгаа бөгөөд эндээс Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг шалгаруулах аж. Өнөөдөр хагас шигшээ тулаан өрнөж, маргааш алт, […]
-
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Пап лам Францист бараалхав
МБШ Төв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Францист 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бараалхав. Уулзалтын үеэр Хамба номун хан Д.Жавзандорж хүмүүн төрөлхтөний ёс суртахуун, шудрага ёс, тэгш боломж, хүний хөгжил, сайн сайхны төлөө шашин хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн […]
-
“Дулааны цахилгаан станц IV” ТӨХК-д гэмтэл гарчээ
“Дулааны цахилгаан станц IV” ТӨХК-д гэмтэл гарч, эрчим хүчний чадлын дутагдал үүссэн тул 2025 оны 01-р сарын 16-ны пүрэв гарагт “хязгаарлалт хийгдэж болзошгүй” байршлуудыг мэдээлж байна. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангаж халаагуурынхаа горимыг багасгах, заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж “тогоо” тохируулахыг уриалж байна.
-
Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл байгуулагдлаа
Монгол Улсын Шадар сайд, “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайханы тушаалаар Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл байгуулагдлаа. Тус зөвлөл нь их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын төлөөлөл, холбогдох төрийн байгууллагын албан хаагч нараас бүрдсэн нийт 19 гишүүнтэй. […]