
Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд холбосон. Тус батарей хуримтлуурын станц нь 2025 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сар гаруйн хугацаанд төвийн сиcтемд 7.566.000 киловатт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр […]
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 1 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 82 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 58 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 878 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас […]
Спортын төв ордны А зааланд XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд 37 багийн нийт 173 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн долоон жинд тулалдаж байгаа бөгөөд эндээс Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг шалгаруулах аж. Өнөөдөр хагас шигшээ тулаан өрнөж, маргааш алт, […]
МБШ Төв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Францист 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бараалхав. Уулзалтын үеэр Хамба номун хан Д.Жавзандорж хүмүүн төрөлхтөний ёс суртахуун, шудрага ёс, тэгш боломж, хүний хөгжил, сайн сайхны төлөө шашин хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн […]
“Дулааны цахилгаан станц IV” ТӨХК-д гэмтэл гарч, эрчим хүчний чадлын дутагдал үүссэн тул 2025 оны 01-р сарын 16-ны пүрэв гарагт “хязгаарлалт хийгдэж болзошгүй” байршлуудыг мэдээлж байна. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангаж халаагуурынхаа горимыг багасгах, заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж “тогоо” тохируулахыг уриалж байна.
Монгол Улсын Шадар сайд, “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайханы тушаалаар Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл байгуулагдлаа. Тус зөвлөл нь их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын төлөөлөл, холбогдох төрийн байгууллагын албан хаагч нараас бүрдсэн нийт 19 гишүүнтэй. […]
Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Гэгээн ширээт улсын тэргүүн Пап Францист бараалхжээ. Уулзалтын үеэр Хамба номун хан Д.Жавзандорж хүн төрөлхтний ёс суртахуун, шударга ёс, тэгш боломж, хүний хөгжил, сайн сайхны төлөө шашин хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолсон байна. Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап Францис […]
Эрх чөлөөний эвсэл намаас өнөөдөр Сүхбаатарын талбайд “Засгийн газар огцор” нэртэй жагсаалыг зохион байгуулж байна. Тус нам “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар утаа, түгжрэл, ядуурал, авлига, татвар, ажилгүйдэл зэрэг асуудлыг шийдэж чадахгүйгээ харууллаа. Тиймээс огцруулах нь зүйтэй” гэж үзэж байна. Жагсаал өнөөдөр 11:00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд жагсаалд оролцогчдын тоо нэмэгдэж байна. Жагсагчдын хувьд “Засгийн газар огцор” […]
Жолоочийн даатгалын тухай хууль 2011 онд батлагдаж, тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулахаар хуульчилсан. Уг даатгал нь зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах зорилготой. Дээрх хуульд тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч даатгалын суурь хураамж 12.500-53.000 төгрөг байхаар зааснаас гадна даатгуулагчийн нас, туршлага, тээврийн хэрэгслийг […]
Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээний талаар нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч О.Хуншагайгаас тодрууллаа. -НИТХ-аас баталсан 2024 […]