Д.Сүхбаатарын талбайд жагсаал болж байна

Эрх чөлөөний эвсэл намаас өнөөдөр Сүхбаатарын талбайд “Засгийн газар огцор” нэртэй жагсаалыг зохион байгуулж байна.

Тус нам “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар утаа, түгж­­рэл, ядуу­­рал, авлига, тат­вар, ажил­­гүйдэл зэрэг асуудлыг  ший­­­­­­­­­­дэж ча­­дахгүйгээ харууллаа. Тиймээс огцруулах нь зүйтэй” гэж үзэж байна.

Жагсаал өнөөдөр 11:00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд жагсаалд оролцогчдын тоо нэмэгдэж байна. Жагсагчдын хувьд “Засгийн газар огцор” хэмээх лоозон барьж, өөрсдийн үзэл бодлоо тайван замаар илэрхийлж байгаа юм.  Тус намынхны зүгээс жагсаалын хүрээнд Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлжээ. Түүнчлэн, энэхүү жагсаал өнөөдрөөс нэгдүгээр сарын 22-н хүртэл үргэлжлэх юм байна. Жагсаалыг зохион байгуулж буй Эрх чөлөө үндэсний эвсэл нам “Засгийн газар огцор жагсаал Засгийн газартай аливаа хэлбэрээр зөвшилцөлд орохгүй, ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй. Жагсаалын үндсэн шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ” гэж мэдэгдээд байна.

Categories:

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн